“ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨР ЗАЛУУСТ ӨГӨӨЖТЭЙ БАЙНА

“Оюутан цэрэг” хөтөлбөр залууст өгөөжтэй байна

Төв аймгийн Алтанбулаг сумд дөрвөн сар үргэлжилсэн “Оюутан цэрэг” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. 412 оюутан энэ оны зургадугаар сараас хойш цэргийн өмнөх бэлтгэл буюу танхимын сургалтаар анхан шатны мэдлэг эзэмшжээ.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийг МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун, Ажлын албаны дарга Б.Жигжид нар санаачилж, төслийг Засгийн газарт өргөн барьсанаар хөтөлбөр эхэлсэн. “Оюутан цэрэг” хөтөлбөрт анх 10 мянга гаруй оюутан, залуус бүртгүүлж байсан аж. Эхний хоёр сарын хугацаанд Батлан хамгаалахын их сургууль, ШУТИС, МУБИС, МУИС гэх улсын томоохон сургуулиудтай хамтран амралтын өдрүүдэд танхимын сургалт олгож эхэлсэн байна. Танхимын сургалтыг зургаан удаа таслахад хөтөлбөрөөс хасч байсан бөгөөд хуаранд ирээд шантарсан хүн гараагүй, хичээл тасалдаг хүн цөөн байсныг офицерууд онцлов.

“Оюутан-цэрэг” хөтөлбөрийн зохицуулагч, профессор, хурандаа Г.Мягмаржав, сургалт хариуцсан офицеруудаас дараах асуултад хариулт авлаа.

-Эл хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа үдлээ. Хөтөлбөрийг сайжруулахад юунд анхаарах хэрэгтэй байна вэ?

-Танхимаар үзэж байгаа онолын хичээлийг үзэлгүй шууд хуаранд ирж цэргийн онол, мэдлэг, практикийг давхар суралцвал илүү үр дүнтэй мэт санагдсан. Монгол хүний амралтын цаг нь зуны улирал байдаг. Яг амрах үеэр нь ном, сурах бичгээр дарах нь үр дүнгүй. Тэгэхээр цаашид тогтсон сургагч бүрэлдэхүүнтэй байх хэрэгтэй. Учир нь байнга хүмүүс нь өөрчлөгдөөд байвал сургалт үр дүнгүй болно. Иймээс тогтсон боловсон хүчин, сургагч офицеруудтай байхаас гадна хоёр сарын хугацаа арай бага байна.

– Ингэхэд эцэг, эхчүүдээс гомдол, санал хэр ирж байна вэ?

-Тангараг өргөх ёслолоын үеэр эцэг, эхчүүд сэтгэл дундуур байсан. Гэхдээ одоо миний хүү жавхаажсан байна гэсэн үгийг их сонсож байгаа.

-Хугацаат цэрэг, оюутан цэргийн бие бялдар хэр ялгаатай байна?

-Ялгаатай байна. Бие бялдарын хувьд мал, морьтой ноцолдсон хүн, ширээний ард суусан хүн өөр шүү дээ. Хөдөлгөөнтэй байхаар цагаан мах нь эргэдэг. Нуруу нь өвддөг асуудал их тулгарч байна. Хүүхдүүддээ багаас нь анхаармаар байна. “Оюутан цэрэг” хөтөлбөрт зориулан 500 гаруй ном хэвлэсэн. Энэ номоор хугацаат цэргийн албанд үздэг бүхий л хичээлийн хөтөлбөрийг багтаасан. Энэхүү хөтөлбөр  нь батлан хамгаалах салбарт дэвшил хийсэн.

 Энэ үеэр эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонссоноо хүргэе.

Дөрөвдүгээр ротын нэгдүгээр салааны цэрэг Ш.Ононгийн аав П.Шинэбаяр

-Анх ирэхэд ямар сэтгэгдэл   төрж байв. Хөтөлбөрийн хувьд нийгэмд хэр тустай гэж дүгнэж байна вэ?

-Миний хүү Улаанбаатар Эрдэм-Оюу сургуулийн оюутан, нэгдүгээр курс төгсөөд хөтөлбөрт хамрагдсан. Анх ирэхдээ булцгар, цагаан хүү байсан. Харин одоо чийрэгжээд их сайхан залуу болсон байна. Ойр дотны хүмүүсийн хувьд “Хүүе танай хүүхэд тэнцсэн юм уу,шалгуур өндөр шүү дээ” гэж байсан. Анх цэрэгт ирэхдээ миний хүү хараа их муу байсан. Тэнцэх болов уу л гэж бодож байлаа.

-Хүүгийн хувьд ямар өөрчлөлт гарав?

-Анх ирэхэд нүднээс нулимс гарч байсан шүү. Одоо бол эр хүний хувьд их хатуужилтай, тэвчээртэй хүү болсон. Цаашид олны дунд биеэ авч явна. Иймдээ ч цэрэгт хүнээс үг дааж сурсан, цаг хугацааг хий дэмий өнгөрүүлдэг байсан нь өөрчлөгдсөн.

Дөрөвдүгээр ротын дөрөвдүгээр салааны цэрэг Б.Баттулга

– Хөтөлбөрт хамрагдах болсон тухайгаа ярихгүй юу?

-Өөрийгөө сориод үзье гэж бодсон.

-Цэргийн хуаранд ирээд хэрхэн өөрчлөгдөв?

-Энд ирээд 10 кг турсан. Хоёр сарын хугацаанд хатуужилтай болсон. Эхний эргэлтэн дээр хүү маань ирсэн ч таниагүй. Энэ үед дотроосоо огшиж байлаа.

-Оюутан цэрэг хөтөлбөрт өөрийн хүсэлтээр ирсэн үү эсвэл хэн нэгэн явахыг санал болгов уу?

-Өөрийн хүсэлтээр хамрагдсан.  Ийм том боломжийг алдахыг хүсээгүй.  Тиймээс олон аавын хүүтэй хамтдаа богино ч гэсэн цэргийн амьдралыг мэдрэхийг хүссэн юм.

Т.Ариун

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s