“ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨР ЗАЛУУСТ ӨГӨӨЖТЭЙ БАЙНА

“Оюутан цэрэг” хөтөлбөр залууст өгөөжтэй байна

Төв аймгийн Алтанбулаг сумд дөрвөн сар үргэлжилсэн “Оюутан цэрэг” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. 412 оюутан энэ оны зургадугаар сараас хойш цэргийн өмнөх бэлтгэл буюу танхимын сургалтаар анхан шатны мэдлэг эзэмшжээ.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийг МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун, Ажлын албаны дарга Б.Жигжид нар санаачилж, төслийг Засгийн газарт өргөн барьсанаар хөтөлбөр эхэлсэн. “Оюутан цэрэг” хөтөлбөрт анх 10 мянга гаруй оюутан, залуус бүртгүүлж байсан аж. Эхний хоёр сарын хугацаанд Батлан хамгаалахын их сургууль, ШУТИС, МУБИС, МУИС гэх улсын томоохон сургуулиудтай хамтран амралтын өдрүүдэд танхимын сургалт олгож эхэлсэн байна. Танхимын сургалтыг зургаан удаа таслахад хөтөлбөрөөс хасч байсан бөгөөд хуаранд ирээд шантарсан хүн гараагүй, хичээл тасалдаг хүн цөөн байсныг офицерууд онцлов.

“Оюутан-цэрэг” хөтөлбөрийн зохицуулагч, профессор, хурандаа Г.Мягмаржав, сургалт хариуцсан офицеруудаас дараах асуултад хариулт авлаа.

-Эл хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа үдлээ. Хөтөлбөрийг сайжруулахад юунд анхаарах хэрэгтэй байна вэ?

-Танхимаар үзэж байгаа онолын хичээлийг үзэлгүй шууд хуаранд ирж цэргийн онол, мэдлэг, практикийг давхар суралцвал илүү үр дүнтэй мэт санагдсан. Монгол хүний амралтын цаг нь зуны улирал байдаг. Яг амрах үеэр нь ном, сурах бичгээр дарах нь үр дүнгүй. Тэгэхээр цаашид тогтсон сургагч бүрэлдэхүүнтэй байх хэрэгтэй. Учир нь байнга хүмүүс нь өөрчлөгдөөд байвал сургалт үр дүнгүй болно. Иймээс тогтсон боловсон хүчин, сургагч офицеруудтай байхаас гадна хоёр сарын хугацаа арай бага байна.

– Ингэхэд эцэг, эхчүүдээс гомдол, санал хэр ирж байна вэ?

-Тангараг өргөх ёслолоын үеэр эцэг, эхчүүд сэтгэл дундуур байсан. Гэхдээ одоо миний хүү жавхаажсан байна гэсэн үгийг их сонсож байгаа.

-Хугацаат цэрэг, оюутан цэргийн бие бялдар хэр ялгаатай байна?

-Ялгаатай байна. Бие бялдарын хувьд мал, морьтой ноцолдсон хүн, ширээний ард суусан хүн өөр шүү дээ. Хөдөлгөөнтэй байхаар цагаан мах нь эргэдэг. Нуруу нь өвддөг асуудал их тулгарч байна. Хүүхдүүддээ багаас нь анхаармаар байна. “Оюутан цэрэг” хөтөлбөрт зориулан 500 гаруй ном хэвлэсэн. Энэ номоор хугацаат цэргийн албанд үздэг бүхий л хичээлийн хөтөлбөрийг багтаасан. Энэхүү хөтөлбөр  нь батлан хамгаалах салбарт дэвшил хийсэн.

 Энэ үеэр эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонссоноо хүргэе.

Дөрөвдүгээр ротын нэгдүгээр салааны цэрэг Ш.Ононгийн аав П.Шинэбаяр

-Анх ирэхэд ямар сэтгэгдэл   төрж байв. Хөтөлбөрийн хувьд нийгэмд хэр тустай гэж дүгнэж байна вэ?

-Миний хүү Улаанбаатар Эрдэм-Оюу сургуулийн оюутан, нэгдүгээр курс төгсөөд хөтөлбөрт хамрагдсан. Анх ирэхдээ булцгар, цагаан хүү байсан. Харин одоо чийрэгжээд их сайхан залуу болсон байна. Ойр дотны хүмүүсийн хувьд “Хүүе танай хүүхэд тэнцсэн юм уу,шалгуур өндөр шүү дээ” гэж байсан. Анх цэрэгт ирэхдээ миний хүү хараа их муу байсан. Тэнцэх болов уу л гэж бодож байлаа.

-Хүүгийн хувьд ямар өөрчлөлт гарав?

-Анх ирэхэд нүднээс нулимс гарч байсан шүү. Одоо бол эр хүний хувьд их хатуужилтай, тэвчээртэй хүү болсон. Цаашид олны дунд биеэ авч явна. Иймдээ ч цэрэгт хүнээс үг дааж сурсан, цаг хугацааг хий дэмий өнгөрүүлдэг байсан нь өөрчлөгдсөн.

Дөрөвдүгээр ротын дөрөвдүгээр салааны цэрэг Б.Баттулга

– Хөтөлбөрт хамрагдах болсон тухайгаа ярихгүй юу?

-Өөрийгөө сориод үзье гэж бодсон.

-Цэргийн хуаранд ирээд хэрхэн өөрчлөгдөв?

-Энд ирээд 10 кг турсан. Хоёр сарын хугацаанд хатуужилтай болсон. Эхний эргэлтэн дээр хүү маань ирсэн ч таниагүй. Энэ үед дотроосоо огшиж байлаа.

-Оюутан цэрэг хөтөлбөрт өөрийн хүсэлтээр ирсэн үү эсвэл хэн нэгэн явахыг санал болгов уу?

-Өөрийн хүсэлтээр хамрагдсан.  Ийм том боломжийг алдахыг хүсээгүй.  Тиймээс олон аавын хүүтэй хамтдаа богино ч гэсэн цэргийн амьдралыг мэдрэхийг хүссэн юм.

Т.Ариун

Хэрвээ би эмэгтэй хүн байсан бол

11951120-256-k728318

Охид бүсгүйчүүддээ нууцхан шивнээ хүргье. Тэгэхээр нийтлэлч Ари нь зургаан залууд ижил асуулт тависан байгаа тэдний яаж хариулахыг нь хамтдаа уншъя. Эмэгтэй хүн байсан бол ямар эмэгтэй байх байсан бэ, охид, эмэгтэйчүүд ямар байвал эр хүний “хүсэмжит” эмэгтэй болох вэ? хэмээн асуув.

Дака-34 нас

Энэ талаар өмнө нь бодож үзээгүй юм байна. Гэхдээ би эмэгтэй байсан бол “тасархай” биетэй, ажил хэрэгч, цэвэрхэн бүсгүй байх байсан. Ер нь эмэгтэй хүн гэхээр ээж, эхнэр хоёроороо төсөөлдөг дөө.

Сүлдээ-24 нас

Содон асуулт байна шүү. Гэхдээ эмэгтэй хүн байсан бол эмэгтэй хүний хийдэг бүхий л ажлыг хийнэ.  Гуалиг бие, эр нөхөртөө халамжтай, зоригтой байх байсан. Бидний төсөөлж чадашгүй, бүр хэзээ ч хийж чадахгүй тэр бүгдийг хийдэг гайхамшигтай. Тухайлбал хүүхэд гаргах, өсгийтэй гутал дээр явах, нүүрээ будах гээд… Эмэгтэй хүмүүс байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байгаасай гэж үргэлж хүсдэг.

Гаагий-21 нас

Эмэгтэй хүний нандин сэтгэл, нарийн ухаан гэдгийг хүмүүст харуулах байсан. Мэдээж хүүхдүүдээ сайн өсгөж, хүмүүжүүлнэ. Сүүлийн үед эмэгтэйчүүд “бэлэнчлэх” тансаг хэрэглээнд хэт дурлаад байх шиг. Тансаглал хязгаартай байвал болох нь тэр дээ.

Зообоо-20 нас

Эр нөхөртөө шөнийн жаргалыг “тултал” эдлүүлдэг бол сайхан ш дээ. Өөр юу хүсэх билээ. Бусад зүйлийг  сайхан монгол бүсгүйчүүд маань хийж чадна.

Мийгаа-19 нас

Олон залуусыг араасаа гүйлгэх тийм сайхан бүсгүй байх байсан./хэхэ/ Төгс эмэгтэй байхын тулд дараах таван зүйл бүрдсэн байхад хангалттай. Нэгдүгээрт хайрыг төгс мэдрүүлж чадах эмэгтэй. Хоёрдугаарт хоол болоод гэрээ цэмцгэр авч явдаг. Гуравдугаарт ухаалаг, ажил хэрэгч бүсгүй. Дөрөвдүгээрт сэтгэл дотроосоо гэрэлдэг эмэгтэй. Сүүлд нь зоригтой, байнга зовлон “тоочдоггүй” өөдрөг байхад хангалттай.

Төөгий-18 нас

Өөрийнхөөрөө, биеэ зөв авч явдаг эмэгтэй байх байсан. Гоё цэвэрхэн хувцасладаг, олон бэрхшээл тулгархад сонголтоо зөв хийж даваад гардаг эмэгтэй сайхан.  Миний бодлоор эмэгтэй хүнд их зан зохидоггүй харин сайхан инээмсэглэл зохидог.

Эрчүүд биднээс хоорондоо ижил зүйлийг хүсээд байх шиг санагдлаа. Гэхдээ бүсгүй та авах гээхийн ухаанаар хандаарай.

Eyes of Мen: Хэрэв эмэгтэйчүүд өндөр албан тушаалтай, их цалинтай бол асуудал мөн үү

Eyes of Мen: Хэрэв эмэгтэйчүүд өндөр албан тушаалтай, их цалинтай бол асуудал мөн үү

Нийтлэлч Ари нь эрчүүдийн нүдээр буланг хөтлөн явуулж байна. Тэгэхээр дөрвөн өөр насны залуугаас найз охин, эхнэр тань өндөр албан тушаал, цалинтай бол харилцаанд сөргөөр нөлөөлөх үү? хэмээн асуулаа. Тэгвэл нас, насны эрчүүд хэрхэн нөлөөлдөг талаар мэдье.

Гарьд-25 нас  

Бид хоёрын харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй. Учир нь бид хоёрын дунд хайр сэтгэл байна шүү дээ. Гэхдээ хардалт үүсэж магадгүй юм. Тэгсэн ч би найз охиндоо хайртай учраас улам л баярлах болно. Бахархах ч боно.

Жак-30 нас

Дарамттай санагдана. Эр хүний хувьд ичгэвтэр, сул дорой мэт санагдана. Эр хүн гэдэг бол ямагт эмэгтэй хүнийг авч явах ёстой. Үүнийг хийж чадахгүй бол эрэгтэй хүн байгаад хэрэггүй.

what-should-i-do-thinking-person-thought-bubble-18313561

Эбо-35 нас

Ер нь бол хартай хүнд нийгэмдээ гялалзаж яваа бүсгүй зохихгүй. Тэд хартай залуусын золиос биш. Гялалзаж яваа найз бүсгүй, эхнэртээ үргэлж хайртай, бахархаж явдаг гэдгээ хэлэх хэрэгтэй. Эмэгтэй хүмүүс урмын үгэнд дуртай байдаг шүү дээ. Миний хувьд өөрөө араас нь гүйгээд олсон хүн бол хардаж, харамлах байх. Надад миний эхнэр өндөр, цалин албан тушаалтай байх нь огт хамаагүй. Эхнэр бид хоёр бие, биедээ хайртай. Бидний хайр сэтгэлийн баталгаа болж удам залгах сайхан хүү байна.

Магнай-40 нас

Нэг хэсэг эхнэр маань өндөр албан тушаал, цалинтай байсан. Гэхдээ эр хүнийхээ хувьд хэдий доогуур албан тушаалтай байсан ч өрхийн тэргүүн гэдэг утгаараа эхнэр маань намайг хүндэлдэг байсан шүү. Ер нь бие, биедээ хайртай бол асуудал үүсэхгүй. Одоо би эхнэрээ бодвол илүү албан тушаал, цалинтай. Эр нөхрийнхөө үүргийг гүйцэтгээд явж байна.

Үүнээс үзхэд эрчүүдэд бидний ажил, цалин харилцаанд нөлөөлдөггүй гэж хэлж байгаа ч бодит байдал дээр хэлсэн шиг нь үнэн болов уу? Ямар ч асуудалд эргэлзэж, 50 хувиар хандаж, тунгаах хэрэгтэй. Харин таны найз залуу, нөхөр хэрхэн ханддаг вэ? Асуугаад үзээрэй. Сонирхолтой хариулт хэлж магадгүй юм. Амжилт хүсье!!!

Eyes of Men: Эрчүүдийн нүдээр

Eyes of Men: Хэрэв найз бүсгүй/эхнэр тань өөр залуутай мессеж бичвэл юу хийх вэ?

Охид бүсгүйчүүд бидэнд эрчүүдийн ертөнц үргэлж сонирхолтой, содон санагддаг.  Тэгвэл 20-25 настай залуусаас дээрхи асуултыг асуухад хэрхэн хариулахыг уншъя.

Жагаа-25 нас

Олон үгээр яахав. Үнэхээр хайртай бол мессеж бичиж, харилцаа тогтоохгүй байсан шүү дээ. Аливаа зүйлийг хийхээсээ өмнө нь бодох хэрэгтэй.

boys_will_break_your_heart_real_men_will_pick_up_the_pieces

Тэмка-23 нас

Юу бичиж байгаагаас шалтгаална. Хэрэв миний найз охин өөр залуутай болзоод эхэлвэл уурлах байх. Яагаад эрэгтэй найз, ажлын хамт олон, ангийн залуус нь мессеж бичиж болохгүй гэж. Учир нь би эмэгтэй хүний эрх чөлөөг “боогоод” байдаг залуу биш. Тэр ч бас намайг хүндлэх хэрэгтэй.

Дөк-22 нас

Эхлээд учрыг нь тодруулж асууна даа. Хэрвээ ямар нэгэн юм мэдэгдвэл илүү тодорхой болтол нь судлах байхдаа яг л ширэнгэн ойн гүнээс отох ирвэс шиг л… Ийм үед тайван байх зөв алхам гэхдээ эхнэр маань хэзээ ингэхгүй. Гэрлэлт гэдэг бол том хариуцлага.

Боогий-21 нас

Миний найз охин бид хоёр нилээдгүй хугацааг хамтдаа өнгөрүүлсэн. Учир би түүнийхээ бүхий л эрэгтэй найз, гэр бүл, хамаатан садан бүгдийг мэднэ. Тиймээс л бид хоёрын амьдралд хардалт элдэв асуудал байхгүй сайхан байна. Би ч хайртдаа итгэдэг. Тэр минь ч надад итгэдэг.

quote-in-every-real-man-a-child-is-hidden-that-wants-to-play-friedrich-nietzsche-135774

Даваа-20 нас

Юу бичиж байгаагаас нь шалтгаална. Гэхдээ найз охин маань юм бодоогүй байж болох ч нөгөө залуу нь ямар шалтгааны улмаас харилцаатай байгааг олж мэднэ. Шууд найз охиноо буруутгахгүй.

Аллан ба Барбара Пийзийн “Биеийн хэлийг тодорхойлохуй”

Өөрийн уншиж буй номоос мэдлэгт нэмэр болох, таалалд нийцэх номын хэсгээс оруулахаар шийдлээ. Энэ удаагийн номоор Аллан ба Барбара Пийзийн “Биеийн хэлийг тодорхойлохуй” номыг сонголоо.

Олон зуунд өөрийн алдар нэрийг түгээж, дуурсгаж чадсан хүмүүсийн дийлэнхи нь суут хүмүүс,илтгэгч, төрийн зүтгэлтэн байдаг. Дээрхи хүмүүс илтгэл тавихдаа үзүүлдэг гарын хөдөлгөөн, биеийн хэл нь сонсогч олныг ихээр татаж, тэднийг анхааран сонсоход нөлөөлдөг.

Эмэгтэйчүүд бид ажилдаа амжилт гаргахын тулд эрэгтэй хүн шиг байх албагүй. Яагаад ингэж хэлэх болов гэхээр монголд эрэгтэй хүмүүсийг хэт дээгүүр тавих үзэл ихээр ажиглагддаг. Нэг ёсондоо эрчүүд бүхнийг хийж чадна. Харин эмэгтэйчүүд чаддаггүй гэж байгаатай агаар нэг. Иймээс хэрхэн удирдах шатны гал “дүрэлзсэн” эмэгтэй болж үг болон үйлдлээрээ олныг дагуулах тэрхүү нууцад нэвтэрье.

Эмэгтэй хүн яагаад илүү гярхай, ажигч байдаг вэ?

Түүхэнд өөрийн нэрийг үлдээсэн суут хүмүүс, илтгэгч сонсогч бүлгийг мэдрэж, илтгэлээ тавидаг. Тэдний сонирхож буй асуултыг нүдний харц, биеийн хэлээр нь таниж, мэддэг байжээ. Тэгэхээр ажил болон сургууль дээр хэлж буй үгийг тань анхааран сонсдог болон сонсдоггүй бүлгийг хооронд нь ялгана таних боломжтой. Сонсдоггүй бүлгийн хүмүүс суудлынхаа түшлэгийг налах, эрүүгээ доошлуулан, гараа цээжиндээ зөрүүлсэн байдалтай суудаг. Тайлан, илтгэл, төсөл гэх мэт зүйлсийг танилцуулж байхдаа сонсогчдын биеийн хөдөлгөөнийг хараарай. Хэрэв ийм үйлдэл гаргаад эхэлвэл илтгэлээ хөгжилтэй, ойлгомжтой байдлаар ярих, хоолойны өнгө, чанга, сулыг өөрчилөн тохируулаарай. Албан үгийг хэрэглэхээс татгалзаж энгийн үгээр санаа, сэтгэгдлээ бусдад ойлгуул.

Бүсгүйчүүд бидэнд гярхай, байдалд хувьсах чадвар эрчүүдээс илүү бий. Харвардын их сургуулийн сэтгэл зүйчдийн судалгаагаар эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол биеийн хэлийг мэдрэж, ойлгох чадвартай болохыг баталжээ.  Эмэгтэйчүүд нөхцөл байдлыг 87 хувийн нарийвчлалтай ойлгодог бол эрэгтэй хүмүүс 42 хувийг ойлгосон байдаг. Зарим хүүхэдтэй эмэгтэйчүүд нөхцөл байдалд хувьсах, мэдрэх чадвар илүү байдаг. Энэ нь хэлд ороогүй хүүхэдтэйгээ дохио зангаа ашиглан харилцдагтай холбоотой. Иймээс эмэгтэйчүүд бидэнд байдаг гярхай, ажигч давуу талаа ашиглан  карьераа өсгөж болохгүй гэж…

Ариун

MUST READ: Залуусын унших ном

Америкийн цахим худалдааны хамгийн том сайт болох Амазон.ком-оос ном унших дуртай хэн бүхэнд зориулан сонирхолтой долоон номыг жагсаажээ. Магадгүй та дээрх номыг олж уншаад, ертөнцийг өөр өнгөөр харна гэдэгт итгэлтэй байна.

1. “Euphoria” Lily King

 “Энэ ном түүхэн зохиол бөгөөд Маргарет Меадын амьдралаас сэдэвлэн бүтээсэн. Номын тухайд антропологич нарын сонирхолтой амьдралыг тусгасан харагдсан.” Хэмээн уншигч олон дуу нэгтэй хүлээн зөвшөөрчээ.
2. “Mr. MercedesStephen King

Суугаад тухал, тайвшираад уншаад үз. Чамайг шинэ ертөнц рүү хөтлөх болно.

3. “Good Hunting” Jack Devine

Тагнуулын газарт 30 гаруй жил ажилласан хүний амьдралыг илүүтэй тусгадаг. Иран, Афганистанд болсон дайны үйл явдал, олон улсын харилцаа, цэргийн хүчийн тухай илүү өгүүлдэг.

4.The Fever: A Novel Megan Abbott

Ахлах сургуулийн хэсэг охидын амьдрал гардаг боловч нэгэн охины биед сүнс орсоноор үйл явдал эхэлдэг. Маш онц ноцтой, сонирхолтой зохиол юм.

5. ”The Glass Sentence S.E. Grove

Хоёр залуу хайгуулчид шинэ адал явдал хайж, өөр цаг хугацаагаар аялдаг тухай гардаг. Адал явдал, үйл явдалыг илүү чухалчилдаг бол сонгоорой.

6. The Heist: A Novel (Gabriel Allon)  Daniel Silva

Тагнуулч, зураач Габрэль хэмээх хүний тухай гардаг бөгөөд адал явдал хайгч хэн бүхэнд зориуллаа.

7. “The Truth About Alice” Jennifer Mathieu

Дэлхий дээр байгаа юмс бүхэн өөрийн утга учир, хувь тавилантай. Тэгвэл үнэнийг олох гэж эрмэлзэж, шинийг эрэлхийлдэг хүн уншихад тун сайн. Магадгүй нэг зүйлийн үнэн төрхийг олох байх.